all Онцлох Бизнес БизнесМаркетинг МаркетингДизайн ДизайнОффис Чадвар Оффис ЧадварМэдээлэл Технологи Мэдээлэл ТехнологиСанхүү Хөрөнгө Оруулалт Санхүү Хөрөнгө ОруулалтХувь Хүний Хөгжил Хувь Хүний ХөгжилЛайфстайл ЛайфстайлГадаад хэл Гадаад хэл

Онцлох номууд

Бүгд

Онцлох подкастууд

Бүгд

Шинэ номнууд

Kim Kwik 5m
Limitless

Тархи нь дэлхий ертөнц дахь хамгийн хүчирхэг, гайхалтай технологи боловч бид төдийлөн үүнийг ухамсарладаггүй. Хүний тархины чадамж хязгааргүй болохоор тэр шүү дээ. Хэрэв та тархиа хэрхэн зөв ашиглахаа мэддэг бол таны ч нөөц бололцоо хязгааргүй. Жим Квик 25 жилийн турш дэлхийн хамгийн шилдэг жүжигчид, тамирчид, CEO болон суут ухаантнууд гэгддэг хүмүүстэй ажилласан туршлага дээрээ үндэслэн уг номоо бичсэн байна. Энэ номоос та хэрхэн өөрийн тархиа хөгжүүлэн, өөртөө тавьсан байсан бүхий л хязгаарлалтуудаа эвдэн амжилтад хүрэх талаар зөвлөгөө, арга барил, техникүүдийг олж авах болно.

19:59 2.8k
Cal Newport 6m
Slow productivity

“Slow productivity” буюу “удаан бүтээмж” гэхээр утгагүй сонсогдож байгаа биз? Бүтээмж удаан байна гэж байх уу? Бүтээмж гэдэг ойлголт нь өөрөө “хурдан, шуурхай” гэдэг санааг цаанаа л агуулаад байгаа мэт. Гэвч бүтээмжтэй байна гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ? Бүтээмжтэй байж, бүхнийг амжуулах гэж өөрийгөө шахсаар эцэст нь бүтээмж ч үгүй, дээр нь сэтгэл санаа, бие махбодоороо хохирвол яах вэ? Иймэрхүү таагүй үр дүн, нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх “удаан бүтээмж” гэдэг ойлголтыг уг ном танилцуулна. “Удаан бүтээмж” гэдэг нь удаан байхдаа гол нь биш ба аливааг хийхдээ бид урт хугацаанд үр дүн, бүтээмжтэй байдлаа хадгалж чадахуйц арга барил, хандлагаар хийхийг хэлнэ. Ингэснээрээ сүүлийн үед дэлгэрээд буй ажил амьдралын хэт хурдан хэмнэлийг сөрөх ойлголт гарч ирж буй юм.

20:07 1.8k
Dr Joe Dispenza 6m
Becoming supernatural

“Таталцлын хууль”, Таталцлын хүч”, “Манифестэшн” (Manifestation) гэх мэт ойлголтууд сүүлийн үед цахим орчинд ихээхэн тархсан. Үндсэндээ эдгээр нь хүссэн зүйлдээ ердөө бодлын хүчээр хүрэх боломжтой гэх ойлголт, арга барил их. Харин ихэнх хүмүүс эдгээрийг мухар сүсэг эсвэл ид шид мэтээр ойлгон үл ойшоож байхад үлдсэн нь таталцлын хүч бодит зүйл хэмээн тангараглахад бэлэн байдаг. Тэгвэл Доктор Джо Диспенза нь энэ бүхнийг шинжлэх ухаанч байдлаар олон жишээний хамт тайлбарлан, хэрхэн эгэл хүмүүс ч эгэл бус үр дүнд ердөө бодлын хүчээр хүрэх боломжтойг заана.

23:03 1.8k
Jessie Inchauspé 7m
Glucose Revolution

Ганцхан номын тусламжтайгаар нойрны чанар, хооллолт, сэтгэл санаа, эрч хүч, арьс, жинг гээд эрүүл мэндээ тэр чигт нь сайжруулах боломжтой гэвэл та итгэх үү? Уншихад хэтэрхий төвөгтэй, мэргэжлийн үг хэллэг, дагахад хэцүү зөвлөгөөгөөр дүүрэн байх юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл Жесси Инчаспе-ийн уг ном нь харин ч эсрэгээрээ – ярвигтай хүнд сэдвийн талаар хамгийн энгийнээр тайлбарласан ба дагахад хялбар зөвлөгөө болгон нэгтгэжээ.

19:19 1.4k
Brian P. Moran & Michael Lennington 7m
The 12 week year

Жил бүр л эхлэхэд бид олон зорилт өөртөө тавьдаг хэдий ч бүхэл бүтэн жил байгаа гэсэн бодолд хөтлөгдсөөр зорилгуудаа хойш тавьдаг тал бий. Ингээд зогсохгүй заримдаа жил дуусахын алдад л жилийн эхэнд тавьсан зорилгоо эргэн санаж гэнэт яарч эсвэл өөртөө урам хугардаг. Гэвч яаж зарим нэг хүмүүс жил эхлээд удаагүй байхад аль хэдийн хамаг зорилгуудаа амжуулчихсан байгаад байна? Та тэр хүнээс ялгараад байх зүйлгүй, зорилгууд тань ч нэг их ялгаагүй л байх. Тэгэхээр илүү арга барил, хандлагад л учир байна. Хэрхэн өөрийн нөөц бололцоогоо ашиглан жилийн туршид хийнэ гэж төлөвлөөд биелүүлдэггүй зорилгуудаа богино хугацаанд биелүүлэх вэ? Уг асуултын хариултыг та энэ номоос олох болно.

19:15 2.1k
Timothy Ferriss 8m
The 4-Hour Work Week

Өнгөц харахад уг ном нь хэрхэн долоо хоногт ердөө 4-хөн цаг ажиллах талаар мэт боловч үнэн хэрэгтээ хэрхэн нийгмийн хэвшмэл арга барилыг эвдэн, өөрийн цагийг хамгийн оновчтойгоор ашиглах арга барилын талаарх ном юм. Уг номд “DEAL” арга барилыг тайлбарлах ба үүнийг хэрэгжүүлснээр номын зохиолч Тим Феррисс үе шаттайгаар долоо хоногт хамгийн багадаа 40 цаг ажилладгаа 4-хөн цаг ажилладаг болж чадсан байна. 

20:44 1.8k
Robert Kiyosaki 10m
Баян аавын мөнгөний тэнхлэг

Уг ном нь Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав” цуврал номын хоёр дахь ном ба хэрхэн зарим хүмүүс бусдаас бага ажилласан ч илүү баяждаг нууцыг дэлгэнэ. Ихэнхдээ хүмүүс баялаг, эд хөрөнгийн талаар ташаа ойлголттой байдгаас хэрхэн баяжих аргаа олдоггүй байна. Тэгвэл эд хөрөнгө бүтээх арга барил, уг үйл явцын талаар бодит ойлголтыг уг номоос аваарай.

26:29 4k
Vex King 11m
Сайхан мэдрэмж, сайхан амьдрал

Та ойр дотнын хүмүүсээ хайрладаг шигээ өөрийгөө хайрлаж чаддаг уу? Өөрийгөө хайрлах хайр гэж чухам юуг хэлэх вэ? Өөрийгөө байгаагаар нь хайрлах нь таны амьдралд ямар үр дагавар авчрах вэ? Чухамдаа бид бүгд л аз жаргалтай, амар амгалан, сайхан амьдралыг бүтээхийг зорьдог. Гэвч ихэнх маань үнэндээ өөрийгөө сайн таньж мэдээгүй, өөрийгөө хүлээн авч чаддаггүй ба хаанаас яаж эхлэн амьдралаа өөрчлөхийг мэддэггүй байна. Эдгээр болон олон төрлийн асуултад уг ном маш энгийн боловч гүн сэтгэгдэл төрүүлэхээр өгүүлжээ.

31:38 3.5k
Brad Stulberg & Steve Magness 1y
Оргил гүйцэтгэлдээ хүр

Олимпын тамирчид, дэлхийд гайхагдсан хөгжимчид, хамгийн амжилттай яваа бизнесменүүдийг нэгтгэх зүйл бол тэдний гүйцэтгэл, бүтээмж оргил цэгтээ хүрсэн явдал юм. Өрсөлдөөн хэзээ хэзээнээс илүү болсон, бүх зүйл хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөө цагт өөрийн бүтээмж болон гүйцэтгэлийг байнга өсгөх, оргилд нь хүргэх, тэндээ тогтоох нь амжилтын нууц болсон байна. Тиймээс ч уг ном танд хэрхэн өөрийн нөөц бололцоог нээж, гүйцэтгэлээ сайжруулах аргуудыг зааж өгнө.

25:29 3.5k
George S. Clason 1y
Вавилоны хамгийн баян хүн

Одоогоос 8,000 гаруй жилийн өмнөх Эртний Вавилоны түүхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргуудыг өгүүлэх уг ном нь анх хэвлэгдсэнээсээ 100 жилийн дараа ч эрэлттэй хэвээр байна. 

29:08 5.4k
Thomas Erikson 1y
Эргэн тойронд дан тэнэгүүд

Танд заримдаа эргэн тойронд тань дан тэнэг хүмүүс байгаа юм шиг санагддаг уу? Юу ч хэлээд ойлгохгүй, өөрсдийн алдааг харахгүй хүмүүс л байгаа мэт тийм мэдрэмж? Яагаад яаж ч хэлж, яаж ч зөвлөөд ойлгохгүй байгааг нь та гайхаж байсан уу?

Бид өөрсдөөрөө бүхнийг дүгнэдэг ба бидэнтэй ижил байдлаар харилцдаг, аливаад ханддаг хүн л биш бол бид “тэнэг” гэх тодорхойлолт өгдөг. Гэвч үнэндээ тэд үнэхээр тэнэг гэж үү? Эсвэл бид өөрсдөө тэнэг юм болов уу? Аль нь ч биш. Зүгээр л бидний ойлголцох арга барил өөр хэрэг. Тэгвэл уг ном танд хэрхэн бүх төрлийн хүмүүстэй “хэл амаа олоход” тусална. 

19:00 4k
Robin Sharma 1y
Өглөөний 5 цагийн клуб

Амжилт болон баялгийн нууцыг тайлахаар зорьсон ном зохиолууд цөөнгүй бий. Хүн бүрийн арга барил, амжилт баялгийг тодорхойлох ойлголт нь өөр тул хүн бүрийн амжилтын түүх өөр болохоор тэр биз. Харин нэгэн амжилттай яваа тэрбумтны нууц нь өглөөний 5 цагт босох байсан байна. Тэрээр 5 цагт босох нь түүний амжилтад өөрийнх нь бизнес ухаан, арга барилаас нь ч илүү чухал гэж боддог байна. Иймээс таныг ч мөн “Өглөөний 5 цагийн клубт” урьж байна.

30:15 4.5k

Шинэ дугаарууд

unlock 3d
#171 The Element
#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх болно.
01:34:40 12
sanaasuuy 10d
ГАРЫН ҮСГЭЭ ГАМНАЖ ЯВБАЛ АМИНД ӨЛЗИЙТЭЙ/ "Санаа сууя" подкаст EP55
Өнөөдрийн манай энэхүү дугаартай хамтран ажиллагчаар 50 гаруй жилийн түүхтэй Century 21 хэмээх олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь та бүхэнд дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн, найдвартай үйлчилгээ үзүүлэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77012121 утас болон www.c21.mn гэсэн сайтаас аваарай. Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор "AZS" хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал Б. Хонгорзул карьераа эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
01:02:18 55
sanaasuuy 14d
БҮХ ХЯТАД ХҮН МУУ БИШ/ "Санаа сууя" подкаст EP54
Санаа сууя подкастын энэ дугаарын зочноор CENTURY 21 компанийн Төв Азийн бүсийг хариуцсан захирал Ц. Шинэхүү оролцож, анх кареераа эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
56:41 46
sanaasuuy 22d
БИЗНЕСИЙНХЭЭ АМЖИЛТЫГ АШИГААР БИШ ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ХЭМЖ / "Санаа сууя" подкаст EP53
Санаа сууя подкастын энэ дугаарын зочин Дөлгөөнбаяр бизнесээ эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
38:36 54
sanaasuuy 28d
Дэлхийн тайзнаа монгол эмэгтэй / "Санаа сууя" подкаст EP52
Санаа сууя подкастын энэ дугаарын зочноор сэтгэл санааны асуудлаа хэрхэн эдгээж, бизнесээ амжилттай явуулах талаар САНАА СУУСАН ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
01:07:58 59
unlock 1m
#170 Ultra-Processed People
#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ ямар арга хэмжээ авах боломжтойг хийх боломжтойг энэхүү маш сонирхолтой номноос олж мэдэх болно.
01:25:32 92
sanaasuuy 1m
Монголд нам байгуулах хориотой болжээ. / "Санаа сууя" подкаст EP51
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор бизнес, улс төр гээд олон салбарын хүндрэл бэрхшээлтэй тулгарч түүнээсээ САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
01:08:27 55
sanaasuuy 2m
Аргалаас цаас гаргахаас илүү жинснээс цаас гаргах нь хялбар байдаг./ "Санаа сууя" подкаст EP50
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор бизнесээ эхэлж байх үед мэдэхгүй зүйлсээ хэрхэн сурч САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
44:27 199
unlock 2m
#167 Outlive, Part 1
#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай анагаах ухаан, судалгаа баримтан дээр үндэслэн тайлбарлаж, шууд хэрэгжүүлж болох зѳвлѳгѳѳг ѳгѳх болно. 500 орчим хуудастай энэхүү номыг 2 хэсэгт хуваан хүргэж байна. Эхний хэсэгийг нь хүлээн авна уу.
01:34:40 157
sanaasuuy 3m
Франц хэл дөнгөж сурч байхдаа франц хэл дээр ном бичиж байсан./ "Санаа сууя" подкаст EP48
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор бизнесээ зогсооё гэсэн бодлоос одоогийн өндөрлөгт хүрсэн талаар САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
46:19 280
unlock 4m
#166 We were dreamers
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч байв.
01:34:59 246
sanaasuuy 4m
ЯГ ҮНЭНДЭЭ ЯМАР Ч ГАЗРААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВЧ ЧАДААГҮЙ./ "Санаа сууя" подкаст EP47
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор Агнууш оролцлоо. Бизнесээ эхэлж байх үед тулгарсан хөрөнгө орууллалтын асуудлуудаа хэрхэн зохицуулж, өөрийгөө олж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
41:52 308