1. “MELEARN.MN” нь “Мэвэнто” ХХК-ны албан ёсны өмч бөгөөд “Контент нийлүүлэгч”-дийн болон Мэвэнто ХХК-н бэлтгэсэн цогц системтэй мэдлэг ур чадваруудыг шингээсэн контентуудыг сурч эрмэлзэх хүсэлтэй хэрэглэгчдэд хүргэж санхүүгийн төлбөр тооцоо, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй платформ юм.
2. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дурьдсан нэр томъёог дараахь утгаар ойлгоно. Үүнд:
• “Melearn” гэж дэвшилтэт технологийн тусламжтай бизнес, маркетинг, дизайн, мэдээлэл технологи, санхүү хөрөнгө оруулалт, хувь хүний хөгжил, оффис чадвар, лайфстайл гэх мэт ур чадварт суурилсан “контент”-уудын нэгдсэн сан бүхий цахим програм хангамжийг хэлнэ;
• “Хэрэглэгч” гэж платформд байршуулсан контентийг хүлээн авч ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
• “Платформ” гэж www.melearn.mn вэб сайт болон Melearn аппликейшн бүхий цахим програм хангамжийг хэлнэ;
• “Контент” Melearn-д байршиж буй онлайн сургалт, аудио хураангуй ном, подкаст, блог нийтлэл, пост бичвэр, стори зөвлөгөөө болон эдгээрт хамаарах бүхий л материалууд багтана;
3. Тус үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та танилцан хүлээн зөвшөөрч, MELEARN.MN сайт-д бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
4. Хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Үйлчилгээний нөхцлийг шинэчлэлт бүрд өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна.
1. Мэвэнто ХХК-н өмч болох MELEARN.MN сайт болон аппликейшн нь :
• Контентуудыг хэрэглэгчдэд хүргэж буй платформыг тасралтгүй хөгжүүлэх
• Төлбөр баталгаажуулах, гишүүнчлэлийн эрхийг найдвартай, шуурхай идэвхжүүлэх
2. Вэбсайт болон аппликэйшн нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтан ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.
3. Вэбсайт болон аппликэйшн дээр тусламжийн ажилтан ажлын өдөр 09:00-17:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал гомдол, санаа бодол, шүүмж маргаан зэргийг 75055575 дугаарт хүлээн авч шийдвэрлэх болно.
4. Мэвэнто ХХК нь Платформын системийн болон технологийн шийдэл, хөгжүүлэлт, систем серверийн сонголт, дизайн болон контент байршуулах бүтэц, сурталчилгааны бодлого, бүх контент үзэх багц хөтөлбөрийн үнийн бодлого зэрэг шийдвэрийг дангаар гаргана.
5. Техник, технологи шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар саатал үүсэх үед хэрэглэгчдэд мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
6. Бүртгэлтэй хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
7. MELEARN.MN сайт болон аппликейшний тэмдэгтүүд нь Мэвэнто ХХК-н өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
8. Хэрэглэгч эрхийн хугацаанд нэг ч контент эхлүүлээгүй тохиолдолд Мэвэнто ХХК эрхийг нь дахин нээж өгнө.
1. Өөрийн платформд нэвтрэх хаяг, хувийн мэдээлэл болон нууц үгийг чандлан хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
2. MELEARN.MN-н үйл ажиллагааг илүү сайжруулах, боловсронгуй болгохтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
3. Хэрэглэгч нь контент үзэх платформыг ашиглах тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.
4. Платформд байршиж буй контентуудыг тараан байршуулах, хуулбарлахгүй байх үүрэгтэй.
5. Бүх хэрэглэгчид тэгш эрх, үүрэгтэй байх бөгөөд ямар нэгэн хэрэглэгч бусад хэрэглэгчээс илүү давамгай эрхгүй.
6. Платформ ашиглахад тулгарч буй асуудлуудыг тухай бүрд мэдээллэн зөвлөгөө, тусламж авах эрхтэй.
7. Хэрэглэгч дээд тал нь гурван төхөөрөмжөөс хандан ашиглах үүрэгтэй.
8. Melearn платформд зөвхөн мэдлэг ур чадваруудын агуулга бүхий контент байрших тул хууль бус, зүй бус үг хэллэг үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Гаргасан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг устгана.
9. Хэрэглэгч өөрийн нэвтрэх хаягийг бусдад шилжүүлсэн эсвэл гурваас дээш төхөөрөмжөөс хандсан тохиолдолд эрх цуцлагдах бөгөөд төлбөрийг буцаан авах боломжгүй.
1. Melearn платформ нь нийт 3 төрлийн гишүүнчлэлийн багцыг хэрэглэгчдэд санал болгож байгаа ба үүнд :
• Premium 1 сарын эрх
• Premium 6 сарын эрх
• Premium 1 жилийн эрх
2. Melearn платформ нь багцын үнийг тухайн үеийн контентуудын үнэлгээ, төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран үнийн бодлогыг шинэчлэн, өөрчлөлт оруулна.
3. Melearn платформын дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг зааврын дагуу бөглөнө.
4. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
1. Melearn платформоос багцыг худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж контент үзэх эрхтэй болно.
2. Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд эрх баталгаажих боломжгүй.
3. Төлбөрийг дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.