НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1. 

МЭВЭНТО ХХК ны өмч болох Melearn сайт болон аппликейшн нь онлайн сургалтын албан ёсны цахим хуудас бөгөөд шинэ зууны шилдэг мэргэжилтэн бүрд шаардлагатай эрэлттэй мэдлэг ур чадваруудыг салбартаа чадварлаг багш, сургалтын байгууллагуудтай хамтран бэлтгэсэн цахим сургалтын талбар юм.

2. 

МЭВЭНТО ХХК үйлчилгээний нөхцөлийг шинэчлэлт бүрд өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна.

3. 

Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Melearn платформод бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

4. 

Үйлчилгээний нөхцөлд Вэб сайт аппликейшний ажиллагаа ба үйлчилгээ, Суралцагчийн эрх үүрэг, Сургалтын үйлчилгээ үзүүлэгчийн эрх үүрэг, Суралцагийн бүртгэл, Сургалт худалдан авах болон цуцлах, Төлбөр тооцоо гэсэн 7 бүлэг багтсан. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь эдгээр баримт бичгүүдтэй танилцсанд тооцогдоно.

5. 

Melearn-ны онлайн сургалтууд нь оюуны өмчийн эрхтэй бөгөөд Монгол Улсын Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдана.

ХОЁР. ВЭБСАЙТ АППЛИКЕЙШНЫ АЖИЛЛАГАА БА ҮЙЛЧИЛГЭЭ

1. 

Melearn сайт болон аппликейшний тэмдэгтүүд нь МЭВЭНТО ХХК өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулахыг албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

2. 

Вэбсайт болон аппликейшн нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтанд ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.

3. 

Вэб сайт болон апп-н тусламжийн ажилтан ажлын өдөр 09:00-17:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал гомдол, санаа бодол, шүүмж маргаан зэргийг 75055575 дугаар руу холбогдон шийдвэрлэн хүлээн авах болно.

4. 

Сургалтын үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна. Мөн хичээлийн төлбөрт таны сургалтын ашиглагдах материал, заавар зөвлөгөө багтсан болно.

5. 

Сурагч хичээлээ үзэхдээ хамгийн ихдээ 3 төхөөрөмж болох компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет ашиглан үзэх боломжтой. Хэрэв сурагчдын хэрэглэж буй төхөөрөмж гэмтэл согог гарсан бол нийт 3 удаа эрх сэргээх боломжтой бөгөөд үүнээс их тохиолдолд сурагчдыг өөр төхөөрөмж ашиглан хичээлээ үзэх эрхийг сэргээж өгөхгүй болно. Энэ нь суралцагч хувийн хичээл үзэх эрхээ бусдад шилжүүлж ашиглуулахаас сэргийлсэн систем болно.

6. 

Техник, технологи шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар сургалтын цахим хуудас сурагчдад мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.

7. 

Хичээл үзэхдээ МЭВЭНТО ХХК болон тухайн сургалтын багш нартай хамтран гаргасан тусгай хөтөлбөрөөр үзэх боломжтой бөгөөд үүнийг өөрчлөх, өөр системээр үзэх ямар ч боломжгүй.

8. 

Суралцагчдын хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.

ГУРАВ. СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1. 

Суралцагч нь хичээл судлан үзэх тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.

2. 

Суралцагч шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

3. 

МЭВЭНТО ХХК-ийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.

4. 

Суралцагч нь сургалттай холбоотой санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй.

5. 

Онлайн видео хичээлийг тараан байршуулан хуулбарлахгүй байх үүрэгтэй.

6. 

Бүх суралцагчид тэгш эрх, үүрэгтэй байх бөгөөд ямар нэгэн сурагч бусад сурагчаас илүү давамгай эрхгүй.

7. 

Суралцагч нь сургалтын ашиглагдах материалыг татаж аван хэрэглэх, багштай чатлах хэсгээрээ сургалтын хугацаандаа сургалттай холбоотой хүссэн асуултаа асуун, зөвлөгөө авах эрхтэй.

8. 

Хэрэглэгчийн нэр нууц үг мартсан, тус төвөөс хүргүүлсэн цахим шуудан өөрийн үйлдлүүдээс болж устгагдсан мөн алдагдсан тохиолдолд байгууллагын дугаар руу холбогдон хувийн мэдээллээ шалгуулан сэргээх эрхтэй.

ДӨРӨВ. СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1. 

Сургалтад ашиглагдах вэб сайт болон платформд ямар нэгэн доголдол илэрсэн тохиолдолд яаралтай засан сайжруулах үүрэгтэй.

2. 

Суралцагчийн хувийн мэдээллийг цааш задруулахгүй, тараахгүй байх үүрэгтэй.

3. 

Иргэний хуулийн 228, 497, 510, 511-р зүйлд заасны дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас Зохион байгуулагчийн нэр хүнд, оюуны өмчид учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй.

4. 

Сургалтад шаардлагатай онлайн платформ, гарын авлага материалаар хангах үүрэгтэй.

5. 

Сурагчдын хувийн сахилга бат болон ар гэрийн асуудлаас болж үүссэн асуудлыг МЭВЭНТО ХХК шийдвэрлэхэд туслах болон харилцан ойлгох үүрэггүй.

6. 

Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлбөр хууль бус эх үүсвэрээс орж ирсэн эсэхийг шалгах, нягтлах зэргээр суралцагчаас тодруулга авах эрхтэй.

7. 

Суралцагч нарын мэдээллийг нууцлах үүрэгтэй.

ТАВ. СУРАЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ

1. 

Вэбсайт болон аппликейшн-д бүртгүүлэгчид бүртгүүлэх хэсгээр хувийн мэдээллээ оруулан, үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрснөөр суралцагч бүртгэлтэй болно.

2. 

Вэбсайт болон аппликейшн-д бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.

3. 

Тухайн суралцагсдын мэдээлэл бодит үнэн байдалд суралцагсад өөрсдөө бүрэн хариуцлага хүлээх болно.

4. 

Суралцагч нь нэг цахим и-мэйл хаягаар бүртгэлтэй болно. Ашиглагдсан хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдах боломжгүй.

ЗУРГАА. СУРГАЛТ ХУДАЛДАН АВАХ БОЛОН ЦУЦЛАХ

1. 

Суралцагч дараах дарааллын дагуу сургалт худалдан авна.

   • 

Суралцагч Melearn вэб болон аппликейшн-д 5-р зүйлийн дагуу бүртгэлтэй болно.

   • 

Бүртгэлтэй хэрэглэгч болсноор хичээл бүрийн өмнөх оршил бүхий видео хичээл, хичээлүүдийн хөтөлбөр, видео бичлэгийн цаг хугацаа бүрийг харах үнэ төлбөргүйгээр харах боломжтой.

   • 

Хичээл бүр рүү ормогц сургалтын төлбөр, хичээлийн түвшин, хөтөлбөр, зааж буй багшийн мэдээлэл болон хичээлийн үнэлгээ гэсэн мэдээллүүдийг харах боломжтой.

   • 

Таалагдсан хичээлүүд рүү орон худалдаж авах цэс дээр дармагц дансаар шилжүүлэх эсвэл QPay төлбөрийн сувгийг ашиглан төлбөрөө төлөх хэсгийг сонгосноор танд төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

   • 

Төлбөр төлснөөр таны бүртгэлтэй утасны дугаар руу 10 минутын дотор мэссэж илгээн та хичээлээ үзэх эрхтэй болно.

2. 

Суралцагч сургалтын хугацаанд дараах тохиолдолд сургалтаа цуцлах эрхтэй.

   • 

Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд суралцагчийн бүртгэлийг цуцлах болно.

   • 

Суралцагч сургалтын мэдээллийг зөвшөөрөлгүй цааш нь тараасан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.

   • 

Сурагч мэдээллийн ажилтан болон зөвлөх багштай зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд зөвлөх багш болон мэдээллийн ажилтан 3 удаагийн анхааруулга өгөх бөгөөд 3 удаагийн анхааруулгаас хэтэрч зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд сурагчийн хичээл үзэх эрхийг дахин сэргээх боломжгүй болгож төлбөрийг огт буцаан олгохгүй болно.

ДОЛОО. ТӨЛБӨР ТООЦОО

1. 

Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.

2. 

Сургалтын төлбөр нь төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.

3. 

Төлбөр төлөлт баталгаажсаны дараагаар сургалтын эрхийн баталгаажилтыг суралцагчдын бүртгэлтэй цахим шуудан болон дугаар руу нь холбогдох болно.

4. 

Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.

   • 

Хичээлээ эхлүүлэхээс өмнө төлбөрөө авах бол нийт төлбөрийг 90% -ийг буцаан олгоно.

   • 

Сургалтын төлбөр хууль бус эх үүсвэр болон зээлийн эх үүсвэрээс орж ирсэн болох нь тогтоогдвол буцааг олголт хийгдэхгүй.

   • 

Худалдан авсан хичээлээ эхлүүлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.

   • 

Суралцагчид нь хэн нэгэнд өөрийн эрхээ шилжүүлэх болон худалдаалсан тохиолдолд суралцах эрхийг эргэн нээх боломжгүйгээр хааж 2.6-ыг үндэслэн төлбөр буцаан олгох боломжгүй.

   • 

Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл сургалтын харьяалах дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.