Бүх номнууд

Kim Kwik 5m
Limitless

Тархи нь дэлхий ертөнц дахь хамгийн хүчирхэг, гайхалтай технологи боловч бид төдийлөн үүнийг ухамсарладаггүй. Хүний тархины чадамж хязгааргүй болохоор тэр шүү дээ. Хэрэв та тархиа хэрхэн зөв ашиглахаа мэддэг бол таны ч нөөц бололцоо хязгааргүй. Жим Квик 25 жилийн турш дэлхийн хамгийн шилдэг жүжигчид, тамирчид, CEO болон суут ухаантнууд гэгддэг хүмүүстэй ажилласан туршлага дээрээ үндэслэн уг номоо бичсэн байна. Энэ номоос та хэрхэн өөрийн тархиа хөгжүүлэн, өөртөө тавьсан байсан бүхий л хязгаарлалтуудаа эвдэн амжилтад хүрэх талаар зөвлөгөө, арга барил, техникүүдийг олж авах болно.

19:59 2.8k
Cal Newport 6m
Slow productivity

“Slow productivity” буюу “удаан бүтээмж” гэхээр утгагүй сонсогдож байгаа биз? Бүтээмж удаан байна гэж байх уу? Бүтээмж гэдэг ойлголт нь өөрөө “хурдан, шуурхай” гэдэг санааг цаанаа л агуулаад байгаа мэт. Гэвч бүтээмжтэй байна гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ? Бүтээмжтэй байж, бүхнийг амжуулах гэж өөрийгөө шахсаар эцэст нь бүтээмж ч үгүй, дээр нь сэтгэл санаа, бие махбодоороо хохирвол яах вэ? Иймэрхүү таагүй үр дүн, нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх “удаан бүтээмж” гэдэг ойлголтыг уг ном танилцуулна. “Удаан бүтээмж” гэдэг нь удаан байхдаа гол нь биш ба аливааг хийхдээ бид урт хугацаанд үр дүн, бүтээмжтэй байдлаа хадгалж чадахуйц арга барил, хандлагаар хийхийг хэлнэ. Ингэснээрээ сүүлийн үед дэлгэрээд буй ажил амьдралын хэт хурдан хэмнэлийг сөрөх ойлголт гарч ирж буй юм.

20:07 1.8k
Dr Joe Dispenza 6m
Becoming supernatural

“Таталцлын хууль”, Таталцлын хүч”, “Манифестэшн” (Manifestation) гэх мэт ойлголтууд сүүлийн үед цахим орчинд ихээхэн тархсан. Үндсэндээ эдгээр нь хүссэн зүйлдээ ердөө бодлын хүчээр хүрэх боломжтой гэх ойлголт, арга барил их. Харин ихэнх хүмүүс эдгээрийг мухар сүсэг эсвэл ид шид мэтээр ойлгон үл ойшоож байхад үлдсэн нь таталцлын хүч бодит зүйл хэмээн тангараглахад бэлэн байдаг. Тэгвэл Доктор Джо Диспенза нь энэ бүхнийг шинжлэх ухаанч байдлаар олон жишээний хамт тайлбарлан, хэрхэн эгэл хүмүүс ч эгэл бус үр дүнд ердөө бодлын хүчээр хүрэх боломжтойг заана.

23:03 1.8k
Jessie Inchauspé 7m
Glucose Revolution

Ганцхан номын тусламжтайгаар нойрны чанар, хооллолт, сэтгэл санаа, эрч хүч, арьс, жинг гээд эрүүл мэндээ тэр чигт нь сайжруулах боломжтой гэвэл та итгэх үү? Уншихад хэтэрхий төвөгтэй, мэргэжлийн үг хэллэг, дагахад хэцүү зөвлөгөөгөөр дүүрэн байх юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл Жесси Инчаспе-ийн уг ном нь харин ч эсрэгээрээ – ярвигтай хүнд сэдвийн талаар хамгийн энгийнээр тайлбарласан ба дагахад хялбар зөвлөгөө болгон нэгтгэжээ.

19:19 1.4k
Brian P. Moran & Michael Lennington 7m
The 12 week year

Жил бүр л эхлэхэд бид олон зорилт өөртөө тавьдаг хэдий ч бүхэл бүтэн жил байгаа гэсэн бодолд хөтлөгдсөөр зорилгуудаа хойш тавьдаг тал бий. Ингээд зогсохгүй заримдаа жил дуусахын алдад л жилийн эхэнд тавьсан зорилгоо эргэн санаж гэнэт яарч эсвэл өөртөө урам хугардаг. Гэвч яаж зарим нэг хүмүүс жил эхлээд удаагүй байхад аль хэдийн хамаг зорилгуудаа амжуулчихсан байгаад байна? Та тэр хүнээс ялгараад байх зүйлгүй, зорилгууд тань ч нэг их ялгаагүй л байх. Тэгэхээр илүү арга барил, хандлагад л учир байна. Хэрхэн өөрийн нөөц бололцоогоо ашиглан жилийн туршид хийнэ гэж төлөвлөөд биелүүлдэггүй зорилгуудаа богино хугацаанд биелүүлэх вэ? Уг асуултын хариултыг та энэ номоос олох болно.

19:15 2.1k
Timothy Ferriss 8m
The 4-Hour Work Week

Өнгөц харахад уг ном нь хэрхэн долоо хоногт ердөө 4-хөн цаг ажиллах талаар мэт боловч үнэн хэрэгтээ хэрхэн нийгмийн хэвшмэл арга барилыг эвдэн, өөрийн цагийг хамгийн оновчтойгоор ашиглах арга барилын талаарх ном юм. Уг номд “DEAL” арга барилыг тайлбарлах ба үүнийг хэрэгжүүлснээр номын зохиолч Тим Феррисс үе шаттайгаар долоо хоногт хамгийн багадаа 40 цаг ажилладгаа 4-хөн цаг ажилладаг болж чадсан байна. 

20:44 1.8k
Robert Kiyosaki 10m
Баян аавын мөнгөний тэнхлэг

Уг ном нь Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав” цуврал номын хоёр дахь ном ба хэрхэн зарим хүмүүс бусдаас бага ажилласан ч илүү баяждаг нууцыг дэлгэнэ. Ихэнхдээ хүмүүс баялаг, эд хөрөнгийн талаар ташаа ойлголттой байдгаас хэрхэн баяжих аргаа олдоггүй байна. Тэгвэл эд хөрөнгө бүтээх арга барил, уг үйл явцын талаар бодит ойлголтыг уг номоос аваарай.

26:29 4k
Vex King 11m
Сайхан мэдрэмж, сайхан амьдрал

Та ойр дотнын хүмүүсээ хайрладаг шигээ өөрийгөө хайрлаж чаддаг уу? Өөрийгөө хайрлах хайр гэж чухам юуг хэлэх вэ? Өөрийгөө байгаагаар нь хайрлах нь таны амьдралд ямар үр дагавар авчрах вэ? Чухамдаа бид бүгд л аз жаргалтай, амар амгалан, сайхан амьдралыг бүтээхийг зорьдог. Гэвч ихэнх маань үнэндээ өөрийгөө сайн таньж мэдээгүй, өөрийгөө хүлээн авч чаддаггүй ба хаанаас яаж эхлэн амьдралаа өөрчлөхийг мэддэггүй байна. Эдгээр болон олон төрлийн асуултад уг ном маш энгийн боловч гүн сэтгэгдэл төрүүлэхээр өгүүлжээ.

31:38 3.5k
Brad Stulberg & Steve Magness 1y
Оргил гүйцэтгэлдээ хүр

Олимпын тамирчид, дэлхийд гайхагдсан хөгжимчид, хамгийн амжилттай яваа бизнесменүүдийг нэгтгэх зүйл бол тэдний гүйцэтгэл, бүтээмж оргил цэгтээ хүрсэн явдал юм. Өрсөлдөөн хэзээ хэзээнээс илүү болсон, бүх зүйл хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөө цагт өөрийн бүтээмж болон гүйцэтгэлийг байнга өсгөх, оргилд нь хүргэх, тэндээ тогтоох нь амжилтын нууц болсон байна. Тиймээс ч уг ном танд хэрхэн өөрийн нөөц бололцоог нээж, гүйцэтгэлээ сайжруулах аргуудыг зааж өгнө.

25:29 3.5k
George S. Clason 1y
Вавилоны хамгийн баян хүн

Одоогоос 8,000 гаруй жилийн өмнөх Эртний Вавилоны түүхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргуудыг өгүүлэх уг ном нь анх хэвлэгдсэнээсээ 100 жилийн дараа ч эрэлттэй хэвээр байна. 

29:08 5.4k
Thomas Erikson 1y
Эргэн тойронд дан тэнэгүүд

Танд заримдаа эргэн тойронд тань дан тэнэг хүмүүс байгаа юм шиг санагддаг уу? Юу ч хэлээд ойлгохгүй, өөрсдийн алдааг харахгүй хүмүүс л байгаа мэт тийм мэдрэмж? Яагаад яаж ч хэлж, яаж ч зөвлөөд ойлгохгүй байгааг нь та гайхаж байсан уу?

Бид өөрсдөөрөө бүхнийг дүгнэдэг ба бидэнтэй ижил байдлаар харилцдаг, аливаад ханддаг хүн л биш бол бид “тэнэг” гэх тодорхойлолт өгдөг. Гэвч үнэндээ тэд үнэхээр тэнэг гэж үү? Эсвэл бид өөрсдөө тэнэг юм болов уу? Аль нь ч биш. Зүгээр л бидний ойлголцох арга барил өөр хэрэг. Тэгвэл уг ном танд хэрхэн бүх төрлийн хүмүүстэй “хэл амаа олоход” тусална. 

19:00 4k
Robin Sharma 1y
Өглөөний 5 цагийн клуб

Амжилт болон баялгийн нууцыг тайлахаар зорьсон ном зохиолууд цөөнгүй бий. Хүн бүрийн арга барил, амжилт баялгийг тодорхойлох ойлголт нь өөр тул хүн бүрийн амжилтын түүх өөр болохоор тэр биз. Харин нэгэн амжилттай яваа тэрбумтны нууц нь өглөөний 5 цагт босох байсан байна. Тэрээр 5 цагт босох нь түүний амжилтад өөрийнх нь бизнес ухаан, арга барилаас нь ч илүү чухал гэж боддог байна. Иймээс таныг ч мөн “Өглөөний 5 цагийн клубт” урьж байна.

30:15 4.5k